loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ГАНБАТ ЦАГААН-ОВОО СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ГАНБАТ ЦАГААН-ОВОО СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-22

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Цагаан-Овоо суманд ажиллаж, сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хурлын үеэр сумын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, бэлэн байдлын түвшин, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний зохион байгуулалт, хүн хүч, техник хэрэгслийн нөөц байдал зэрэг асуудлыг хэлэлцэв. 

Мөн ой хээрийн түймэр, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлох зорилгоор гишүүдийн санал, байр суурийг сонссон юм.

Засаг даргын орлогч Ч.Ганбат хурлын төгсгөлд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тодорхой үүрэг чиглэл өгч, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн Аймгийн онцгой комисст хандиваар цугласан гурил, будаа зэргийг Сумын онцгой комисст хүлээлгэж өглөө.