loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДЭД ХУВИЙН ТУСЛАХААР АЖИЛЛАЛАА | HuduuMN

АЙМГИЙН ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДЭД ХУВИЙН ТУСЛАХААР АЖИЛЛАЛАА

2026-09-22

АЙМГИЙН ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДЭД ХУВИЙН ТУСЛАХААР АЖИЛЛАЛАА

Энэ сарын 19-ний өдөр “Наран Мандах” бие даан амьдрах төв, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд хамтран “LET’S GO” өдөрлөгийг зохион байгуулав.

Дорнод аймаг болон #Хэнтий_Сүхбаатар аймгуудаас урилгаар хүрэлцэн ирсэн #тусгай_хэрэгцээт иргэдийн төлөөлөл 17 иргэнд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд нэг өдрийн хугацаанд #хувийн_туслахаар ажиллалаа.

Тэдгээр иргэдийн хувьд эрүүл мэнд онцлогоос шалтгаалж #нийгмийн_харилцаанд ороход #бэрхшээлтэй байдаг юм. Иймээс мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Чойбалсан хотод зохион байгуулж буй арга хэмжээ болон амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх төвөөр аялж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар зочлон нэгэн өдрийг #дурсамж_дүүрэн өнгөрүүлжээ.  

Тухайлбал “Төв номын сан”-д зохион байгуулсан “Номын баяр”-т оролцож, Тусгаар тогтнолын талбай, Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээр салхилж, Спортын ордонтой танилцаж, Хэрлэн номин бизнес төвийн тоглоомын төв, Кофе шоп, Их тал ресторан, Мобиком, Хөгжлийн бэрхшээлтэй Хүний хөгжлийн төв, Нутгийн удирдлагын ордон зэрэг худалдаа, үйлчилгээ, төрийн байгууллагуудаар зочилж үйлчилгээг авсан байна.

Энэхүү үйл ажиллагаа нь тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээ, орчны асуудал, тэгш оролцооны ач холбогдлыг иргэдэд таниулсан үр дүнтэй ажил боллоо. 

Хамтдаа явъя. 

Хамтдаа оролцъё.

Хамтдаа дурсамж бүтээе.