loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛ 12.3 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | HuduuMN

УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛ 12.3 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-09-22

УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛ 12.3 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Газар тариалангийн ургацын урьдчилсан балансаар нийт 17.0 мянган га үр тарианы талбайгаас 310 га талбай гангийн нөлөөгөөр ургац алдаж, үлдсэн 16.2 мянган га талбайгаас 24.9 мянган тонн үр тариа, үүнээс 17.9 мянган тонн улаан буудай хураан авах урьдчилсан тооцоо гарсан.

Харин 34.5 мянган га талбайгаас 39.2 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар  4,825 тонн ургац хураан авч, ургац хураалтын ажил 12.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Мөн хураан авах улаан буудайн ургацаас 1,680 тонныг ирэх жилийн тариалалтад зориулан үрийн нөөцөд, 2,628 тонныг малын тэжээлд, 12,700 тонныг гурилын үйлдвэрт тус тус нийлүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар гурилын үйлдвэрт өөрийн аймгийн 3, Сүхбаатар аймгийн 1, Хэнтий аймгийн 1, нийт 3 аймгийн 5 аж ахуйн нэгжийн 1,392 тонн буудай талбайд буусан байна.