loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АХМАД ДАЙЧИН ЯРИНПИЛИЙН ӨСӨХӨД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА | HuduuMN

АХМАД ДАЙЧИН ЯРИНПИЛИЙН ӨСӨХӨД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2025-09-10

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Гурванзагал сумын уугуул, эдүгээ 102 настай,  Ахмад дайчин Яринпилийн Өсөхийг “Бид ялав” хүндэт тэмдгээр шагнасныг  ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг Агаарын-цэргийн атташе хошууч генерал Петрунин Павел Владимирович, ОХУ-с Монгол улсад суух элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Р.Садикова, ОХУ-ын болон Чита хотын хамба лам ОХУ-ын Буддын шашны тэргүүн Цымпилов Баир Лама Баясхаланович, Монгол Хурандаа Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Хэвлэл мэдээллийн албаны менежер Хурандаа Ц.Баярсайхан 

нар  түүний гэрт зочлон гардууллаа.

Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг болон ахмад дайчин Я.Өсөхийн үр хүүхдүүд оролцлоо.