loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"Бүхнийг хүүхдийн төлөө" зөвлөгөөн болно | HuduuMN

"Бүхнийг хүүхдийн төлөө" зөвлөгөөн болно

2023-11-20

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар

📣"БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ" УРИАН ДОР ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ "ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР" БУЮУ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН КОНВЕНЦ БАТЛАГДСАН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-нд Дорнод Хөгжимт Драмын Театр-т зохион байгуулна.

  • Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарц шийдлийг хэлэлцэх,

  • Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх,

  • Салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,

  • Хүүхдэд хүрэх үйлчилгээний үр дүнг бодитоор бий болгох,

  • Эцэг, эх асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх,

  • Хүүхэд хамгааллын төсөлд санал авах зорилгоор Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл,

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулах юм.