
Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, хүмүүжил, ёс суртахуун мөн тэдний өмнө тулгарч буй асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах чадварыг эзэмшүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Чуулганы үеэр Сумын ИТХ-ын дарга П.Итгэлтөгс, Засаг дарга Э.Бямбажаргал нарын нэрэмжит шагналаар 12а ангийн сурагч Г.Эрхэмбилэг, 12а ангийн сурагч Б.Төгстөгөлдөрдалай нарыг шагнаж урамшууллаа.
Чуулганы хүрээнд Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд:
• Тэргүүн байр-Хүүхдийн хөгжил, хамгаалал эрх зүйн орчин сэдвээр НДЦГХЗахиргааны албан хаагч Д.Нарантуяа
• Дэд байр-Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал сэдвээр НДЦГХЗахиргааны албан хаагч Э.Энхзаяа
Уран илтгэлийн уралдаанд:
• Тэргүүн байр-11а ангийн сурагч Х.Цэнгүүн,
• Дэд байр-11а ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ,
• Гутгаар байр-10а ангийн сурагч Г.Аззаяа,
“Аз жаргалтай гэр бүл-Миний нүдээр” уран зургийн уралдаанд:
• Тэргүүн байр-6а ангийн сурагч Ананд,
• Дэд байр-8а ангийн сурагч С.Мөнхсүлд,
• Гутгаар байр-6б ангийн сурагч Б.Болорчулуун,
СӨБ-ын 5 настай хүүхдүүдийн дунд “Аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан зохион байгуулснаас
• Тэргүүн байр-Г.Өнөржаргал,
• Дэд байр-О.Хонгорзул,
• Гутгаар байр-Г.Байгаль нар хүртлээ.
Мөн тус суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай хүчний байгууллагуудын мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, үзүүлэх тоглолт, зэвсгийн үзэсгэлэн гаргаж хүүхэд багачуудад сонирхуулсан бол сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон “Эрүүл шүд” аяныг танилцуулан нийт оролцогч хүүхдүүдэд хоолны өдөрлөг зохион байгууллаа.