
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас өнөөдөр Хэрлэн сумын 3, 4, 5, 8, 9, 11 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 11-р сургууль болон Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлалаа.
Энэхүү хандив нь хүүхдийн боловсролын орчин, эрүүл мэндийг дэмжих, аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг холбогдох байгууллагын төлөөлөл онцоллоо.
Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал , Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын удирдлагууд болон хандив хүлээн авагч байгууллагуудын захирал, эрхлэгч нар оролцлоо.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхийн хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал болон өөртөө туслах чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.