loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАЛЫН ТОО ТОЛГОЙН БҮРТГЭЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЛАА | HuduuMN

МАЛЫН ТОО ТОЛГОЙН БҮРТГЭЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЛАА

2025-09-09

Аймгийн хэмжээнд энэ онд нийт 3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар тооцоолсноос өөрийн аймгийн бусад сумдад 416 өрхийн 294,861 толгой мал, аймаг дундын отрын бүсэд хонин толгойд шилжүүлснээр 4 сумын 38 малчин өрхийн 94,265 толгой мал өвөлжих тооцоог аймгийн ХХААГ-аас гаргаад байна.

Мөн 2025-2026 оны өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулах зорилгоор 617,243 толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. 

Урьдчилсан тооцоогоор 400,875 толгой малыг зах зээлд борлуулж, 216,398 толгой малыг дотоодын хэрэгцээнд зарцуулахын зэрэгцээ экспортлох зохицуулалтыг  аймгийн ХХААГ хийж ажиллаж байна.

545578642_1140189771583774_4508071675027636615_n.jpg 946.7 KB