loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСАД АВТО ТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

МОНГОЛ УЛСАД АВТО ТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2025-09-10

Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхэнд авто тээврийн  салбар онцгой  байр суурь эзэлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих  чухал үүргийг зуун жилийн турш амжилттай биелүүлж ирсэн билээ.

Тээврийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх, улс хоорондын харилцаа, худалдаа, аялал жуулчлалын гүүр болж, үндэсний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй тус салбарын Дорнод аймаг дахь Авто тээврийн төв өнөөдөр түүхэн 98 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.

Баярын хуралд аймгийн Засаг дарга Ш.Ёл оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. 

Тус хурлын үеэр салбартаа манлайлан ажилласан инженер, жолооч, ажилчид болон ахмадуудыг төрийн болон аймаг хотын шагналаар шагналаа.

Авто тээврийн салбарт хүчин зүтгэл оруулсан, оруулж буй та бүхэндээ түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ