“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ТЭРБУМ МОД-ДОРНОД-2024” намрын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайн урд талд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баян-Уул сумын ойн анги болон 2 нөхөрлөл, Хэрлэн сумын 5 иргэн оролцож жимс жимсгэнэ, гоёлын мод, навчит ургамал, шар хуайс, шинэс, алимны мод, нарс зэрэг 12 төрлийн мод болон нарийн ногоо, цэцгийн үр үрсэлгээг худалдаалж байгаа юм.
+3
All reactions:
61
61