loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД | HuduuMN

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-10-21

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ“ гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангана уу.

Хэрэв хууль тогтоомж зөрчвөл :

Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг анхааруулж байна.