
Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгосноос хойш аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлсээр 10 гаруй жил болж байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, Данриг Данжайлин хийдийн лам нар буяны ном хурлаа.
Дорнод аймгийн хэмжээнд 3661 хүн хэлмэгдсэн бөгөөд үүнээс 1700 лам, 50 гаруй төр нийгмийн зүтгэлтэн, 139цэрэг, 1315 энгийн иргэн шийтгэгдэж, тэдний 2,150 нь цаазлуулсан гэх мэдээлэл байдаг.
Тэдний үр хүүхэд , ач ,зээ манай аймагт нийт 700 орчим хүн амьдарч байгах бөгөөд тэд жил бүрийн энэ өдөр буддын шашны хийдэд ном хуруулж, буян хийхэд ирж оролцдог юм.