loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” ТӨСЛИЙН БАГ СУМДАД АЖИЛЛАНА

2025-04-21

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог дөрвөн аймгийн 17 мянга гаруй иргэдэд хийж, 300 гаруй тохиолдлыг илрүүлэн дээд шатлалын байгууллагад шилжүүлээд байна.

Тус багийнхан манай аймагт 2025 оны 04 дүгээр сарын 25-аас 05 дугаар сарын 15-ний хооронд хуваарийн дагуу сумдад ажиллах тул иргэдийг үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.