
Удирдлагын академи нь Хил хамгаалах ерөнхий газрын захиалгаар "Хилийн аймаг, сумдын засаг захиргаа, хүн ам, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн судалгаа"-г Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран хийж байна.
Судалгааны зорилгын хүрээнд хилийн сумдын засаг захиргаа, хүн ам, эдийн засаг, нийгмийн өгөгдөл цуглуулах, ярилцлага хийх зэрэг ажлаар манай аймагт доктор, дэд профессор Г.Жаргал ахлагчтай багийнхан ажиллаж байна.
Тус багийнхан аймгийн Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн бүрэлдэхүүнтэй хурал зохион байгууллаа.