loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА. /АЗДТГ/ | HuduuMN

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА. /АЗДТГ/

Говьсүмбэр аймаг

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА. Аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2024-2025 оны гурван талт гэрээг 04 дүгээр сарын 15-ны өдөр байгууллаа. Тус гурвалсан гэрээг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Х.Буянбаяр, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Гантөмөр, Сүмбэр сумын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Чулуунбаатар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн Ц.Оюунсайхан, аймгийн ажил олгогч, эздийн холбооны тэргүүн Д.Ариунаа, ажил олгогч, эздийн холбооны гишүүн М.Хүрэлбаатар, ажил олгогч, эздийн холбооны гишүүн Д.Наранцэцэг нар байгууллаа. Уулзалтаар хөдөлмөр, эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах асуудал болон цалин хөлс хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудал, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал, хүний хөгжлийг дэмжих асуудал зэргийг ярилцан цаашид үе шаттай арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцлоо.