БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Энэ хүрээнд "Оорцог элгэн хоршоо"-ны үйл ажиллагаатай танилцаж, малчин айлын хотоор зочилж, уламжлалт мал аж ахуйн соёлтой танилцан, газар тариалан, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн удирдлагууд, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөл, аймгийн газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож цаашид хөдөө аж ахуй чиглэл, соёлын чиглэлээр хамтарч ажиллах нөхцөл боломж, туршилт, судалгааг хамтран хийж, өргөн хүрээнд хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.










