ДӨРВӨН БЭРХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг төрийн алба хаагч, иргэд, олон нийтэд сурталчлах, хууль дээдлэх ёс, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль батлахад хувь нэмрээ оруулсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг таниулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын санаачилгаар аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ажлын алба, Засаг даргын Тамгын газрын алба хаагчдын дунд “Дөрвөн бэрх тэмцээн”-ийг Дуу бүжгийн Боржигин чуулгын хамт олон амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний үеэр Боржигин чуулгын уран бүтээлчдийн соёл уламжлал, түүхээ хүндэтгэх, эх оронч үзлийг сурталчлах зорилгоор урлагын тоглолт, аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас Монгол Улсын Үндсэн хуулийн талаарх архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж ажиллалаа.








































