loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” БОЛОН “СҮМБЭР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” БОЛОН “СҮМБЭР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА

Говьсүмбэр аймгийн 2024-2039 он хүртэлх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, газрын нөөцийг үр өгөөжтэй зөв зохицуулан ашиглах 12-16 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны бодлогын баримт бичиг болно.

Сүмбэр сумын 2024-2030 он хүртэлх нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, газрын нөөцийг үр өгөөжтэй зөв зохицуулан ашиглах 7-8 жилийн хэтийн чиглэлийн баримжаатай баримт бичгийн төсөл тул иргэн бүрийн санал чухал юм. Иймээс иргэн та дараах зааварчилгааны дагуу саналаа өгч, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг АЗДТГ болон ГХБХБГ-аас уриалж байна.

Цахимаар https://forms.gle/Jr2TG6E1Z98hrPDi6 линкээр дамжуулан санал өгөх боломжтой. Мөн доорх зурагны QR кодыг гар утасны камераар уншуулахад санал асуулгын хуудас руу шууд нэвтрэх юм.

467434241_556349790429592_999764577876051914_n.jpg 65.72 KB