loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО /ЗДТГ/ | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО /ЗДТГ/

Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан залуу багш нарын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор аймгийн ЗАЛУУ БАГШ НАРЫН АНХДУГААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сургууль, цэцэрлэг, политехникийн коллежид 1-ээс 10 дахь жилдээ ажиллаж буй 35 хүртэлх насны 125 залуу багш оролцсон. Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин нар залуу багш нарт хандан мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Зөвлөгөөнөөр залуу багш нарын хөгжил оролцоог дэмжих, сургалт үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ “Залуучуудын нийгмийн идэвх оролцоо” сэдвээр, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж “Хувь хүний хөгжил, Харилцаа хандлага” сэдвээр, Дуу бүжгийн Боржигин чуулгын дарга Ц.Цэнджав “Биеэ авч явах соёл, гоо зүйн тухай ойлголт” сэдвээр, Дуу бүжгийн Боржигин чуулгын бүжигчин МУСТА З.Дашням “Идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрал” сэдвүүдээр сургалт орлоо. Мөн залуу багш нарт тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж, залуу багш нар аймгийн удирдлагуудад санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Аймаг орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу багш нарыг шагнаж урамшуулав. Үүнд :“Аймгийн Засаг даргын жуух бичиг”-ээр 5 дугаар сургуулийн химийн багш Ө.Пүрэвжав, Политехникийн коллежийн Монгол хэлний багш А.Шинэбаяр, “Сүмбэр сумын Засаг даргын жуух бичиг”-ээр 1 дүгээр сургуулийн Математикийн багш А.Анужин, 3 дугаар сургуулийн Монгол хэлний багш Б.Даариймаа нар тус тус шагнагдлаа.