loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХӨДӨЛГӨӨН -ЭРҮҮЛ МЭНД”  ДАСГАЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА | HuduuMN

“ХӨДӨЛГӨӨН -ЭРҮҮЛ МЭНД” ДАСГАЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

2024-11-29 ~ 2024-11-30

Албан хаагчид болон иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчлан таниулж, эрүүл чийрэг бие бялдрыг цогцлооход иргэн, аж ахуй нэгж байгууллага бүрийг оролцуулах, идэвхжүүлэх, аймгийн ард иргэдийг цусны даралт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад зүрх судасны өвчлөлөөр өвдөхгүй байхад хүн бүр өөртөө болон гэр бүлийн гишүүн бүртээ анхаарал тавьж  тохирсон дасгал хөдөлгөөн хийдэг зөв дадалтай болгох зорилготой тус арга хэмжээ
2024 оны 11 сарын 29-ны өдрийн 09.00 цагт аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд зохион байгуулагдана
Зохион байгуулалт
- Төрийн болон төрийн бус байгууллагууд
- Байгууллагууд дээр байгуулагдсан ”Биеийн тамир спортын хамтлагууд”
- Хувь хүмүүс баг бүрдүүлэн оролцож болно.
- Ахмад настнууд, ахмадын хороо
Дасгал хөдөлгөөний чиглэл
1. Ажлын байрны дасгал         / 3-5 минут/
2. Иог, хийн дасгал сонголтоор  /3-5 минут /
3. Шугаман бүжиг                       гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана.
Багт тавигдах шаардлага
1.  12-15 хүний бүрэлдэхүүнтэй,эрэгтэйчүүдийн оролцоо 40-өөс доошгүй хувийг эзэлсэн байна.
2.  Баг жигд хувцастай байна.
3.  Баг өөрийн нэртэй байна.
Тэмцээн эхний 3 байр шалгаруулхаас гадна -Идэвхтэй хамгийн сайн ёс зүйтэй “Хөгжөөн дэмжигч багийг шалгаруулж шагнаж урамшуулна.
Ажлын байрны дасгал 3-5 минутанд багтаана.
1. Дээрээс доошоо
2.  Доороос дээшээ   гэсэн дэс дарааллаар дасгалыг эмх цэгцтэй хийх.
3. Хөдөлгөөн жигд,  гүйцэтгэл сайн байх 
4. Хөдөлгөөндөө тохирсон аяыг сонгох 
5.  Цагаа баримтлах
Хамгийн сайн  хөгжөөн дэмжигч баг.
1.  Хүний  тоо
2.  Хувцасны жигдрэлт \ энгэрийн зүүлт, шаар, туг,  подволка гэх мэт тухайн байгууллагад байгаа нөөц боломжоо аашиглаж жигдрэлтийг бий болгоно.
3.  Багаа дэмжиж хэт чанга дуу авиа гаргахгүй, ёс зүйтэй байх
4.  Бусад багуудын тоглолтын үеэр  анхаарал татсан дуу  чимээг  гаргахгүй, ёс зүйтэй байх
5.   Шүүгчдийн оноонд  хүлээцтэй хүндэтгэлтэй хандана.
Нээлтийн үйл ажиллагаа:
1. Багууд 2024 оны 11 сарын 29 ны өглөө  БТСГ-ын зааланд 09.00 цагт бэлэн жагссан байна.  Цагтаа ирж жагсаагүй багаас  5 оноо хасагдаж тооцогдоно.
2. Багууд  өөрийн  байгууллагын  болон багийн нэрийг  30х40 см хэмжээтэй  хэвлүүлэн барьж жагсана.
Шагналын сан
1-р байр:  Өргөмжлөл  500 000 төг 
2-р байр: Өргөмжлөл  300 000 төг
3-р байр:  Өргөмжлөл   200 000 төг
Идэвхитэй хамгийн сайн ёс зүйтэй “Хөгжөөн дэмжигч баг” – Өргөмжлөл  100 000 төг
 Зохион байгуулагч
Биеийн тамир спортын газар
Эрүүл мэндийн газар