Засгийн газрын 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Адуун өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, баг хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах чадвар сэтгэл зүйг бүрдүүлэн бэхжүүлэх, энгийн тоглоомын сонирхолтой арга хэлбэрийг түгээх, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Хөдөөгийн баясгалан өдөрлөг” 8 дахь жилдээ “Малх” багийн төвд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Малчдад цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын газар, Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газар, Статистикийн хэлтэс, Төрийн үйлчилгээний цахим “ХУРДАН” цэг, төрийн банк зэрэг байгууллагууд ажиллалаа.
Аймгийн биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулсан тус өдөрлөг спортын 4 төрөлт тэмцээнээр зохион байгуулагдаж шагналт байранд дараах баг тамирчид шалгарлаа.
Холимог волейболын
Тэргүүн байранд Мөнгөнцоож ахлагчтай 5 дугаар баг
Дэд байранд Д.Нансалмаа ахлагчтай 4 дүгээр баг
Гутгаар байранд Ч.Сүхтулга ахлагчтай 6 дугаар баг
Олс таталтын тэмцээний
Тэргүүн байранд Б.Батбуян ахлагчтай 5 дугаар баг
Дэд байранд Цэрэндорж ахлагчтай 6 дугаар баг
Гутгаар байранд А.Амартөр ахлагчтай 4 дүгээр баг
Гар барилдааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байранд 4 дүгээр багийн малчин А.Амартөр
Дэд байранд 5 дугаар багийн малчин Б.Батбуян
Гутгар байранд малчин Э.Балжинням
Гар барилдааны эмэгтэй төрөлд:
Тэргүүн байранд 5 дугаар багийн малчин Б.Бадамцэцэг
Дэд байранд 4 дүгээр багийн малчин Г.Оюунсүрэн
Гутгаар байранд малчин Ж.Оюунцэцэг
Мото уран жолоодлогын тэмцээний
Тэргүүн байранд 6 дугаар багийн иргэн Ж.Мөнхтуяа
Дэд байранд 4 дүгээр багийн иргэн Гантогоо
Гутгаар байранд 6 дугаар багийн иргэн М.Оюунжаргал нар шалгарлаа.
Мөн спортын тэмцээний нийлбэр дүнгээр Ц.Энхбаатар даргатай 5 дугаар багийн хамт олон тэргүүн байр эзэлж “Шилжин явах цом”-ын эзнээр шалгарсан амжилтыг үзүүллээ.
Дуу бүжгийн Боржигин чуулгаас үдшийн цэнгүүнийг зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн хамт олон аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Хамтран ажилласан төрийн байгууллагынхандаа талархал илэрхийлж, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн малчид, иргэддээ өвөлдөө онд мэнд орохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.