loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-09

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А/383 дугаар тушаалын дагуу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Шивээговь суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. Бэлэн байдлын үзлэгээр сумын Онцгой комисс, Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Сайн дурын бүлгийн хүн, хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, албан тушаалтны Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгч заавар зөвлөмжөөр хангаж ажиллалаа. Тухайлбал: Томилгоот бүрэлдэхүүнийг багаж хэрэгслээр хангах, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх төсөв санхүүг шийдвэрлэж гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, Иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах арга ухаанд сургаж дадлагажуулах, эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг чиглэл болголоо.