loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛ, БОРЖИГИН-2024 ТӨВИЙН БҮСИЙН ХУРД баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг тус хуваарийн дагуу зохион байгуулагдана | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛ, БОРЖИГИН-2024 ТӨВИЙН БҮСИЙН ХУРД баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг тус хуваарийн дагуу зохион байгуулагдана

2024-07-23

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ 2024.07.26-ны өдрөөс хурдан морины уралдаан эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана. ХЭЗЭЭ, ХААНА: 2024 оны 07 дугаар сарын 23, 24-ны өдөр 9-18 цагт-Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 2024 оны 07 дугаар сарын 25-нд Баянтал сумын Засаг даргын тамгын газарт 9-18 цагт ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
  • Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
  • Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй