
-2023 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар мод усалгааны зориулалтаар гүний худаг гаргасан.
-2024 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус талбайн Хашаа, усны нөөц сав суурилуулах ажлыг "Жавхлант арвижих" ХХК гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 80%
-2024 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийн ажлыг "Сонголт дизайн" ХХК гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 80%
-Тус цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, спорт талбай, гүйлтийн зам, "Чойр" цамхаг, цамхаг өөд хүрэх шат, амрах талбайнуудыг холбосон гүүр, гүүр өөд гарах лифт /хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан/, худалдаа үйлчилгээний талбай, амфи театр, нийтийн ариун цэврийн байгууламж, унадаг дугуйн зам, явган хүний зам, 4 хэсэгт авто зогсоол, ногоон байгууламж зэргийг төлөвлөсөн.