Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Нанзадын Наранбаатар, Монгол Улсын Их хурлын гишүүн Болдын Уянга нар Баянтал суманд ажиллаж, тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Мөн Баянтал суманд хэрэгжих Мал аж ахуйн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн эко паркын төслийн захирал, удирдлагууд мэдээлэл хийж,
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлоготой уялдуулан Баянтал суманд хуучны ЗХУ(ОХУ)-ын цэргийн анги байрлаж байсан барилга байгууламжийг түшиглэн цэргийн ангийг Говьсүмбэр аймагт шилжүүлэн байрлуулах талаар Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр болон Зэвсэгт хүчний Жанжин штабын хэлтсийн дарга нар, анги байгууллагын захирагчид, Барилга захиалагчийн албаны холбогдох мэргэжилтнүүд ирж ажиллаж, танилцуулга мэдээлэл хийлээ.






