loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  | HuduuMN

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-04-15

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2025 нээлтийн арга хэмжээг ХХҮГазар, аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл хамтран 2025.04.10-ны өдөр #Хиймэл_оюуны_хэрэглээ_ба_цахимжилт уриан дор зохион байгууллаа. 

Арга хэмжээнд орон нутгийн 230 гаруй ажил олгогч, ажилтнуудын төлөөллүүд оролцсон бөгөөд дараах үйл ажиллагаанд хамрагдлаа. Үүнд:

 Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, 2024 онд хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл

Нийгмийн даатгалын газар, Онцгой байдлын газар, Шивээ Овоо ХК болон Политехник коллеж ХАБЭА-тай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

ХАБЭА-н ажлын хувцас хамгаалах хэрэгслийн талаарх мэдээлэл

Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Шивээ-Овоо ХК сайн туршлагаа сурталчилж, үзүүлэн гаргалаа.