"ХҮННҮЧҮҮД ТОРГОНЫ ЗАМД" шинэ номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
“Монголын археологитой холбоотой гадаад хэлний бүтээлийн орчуулга” бүхий II-р цувралыг Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, доктор Обрущанский Борбала Аннагийн орчуулсан “Хүннүчүүд Торгоны замд” номын нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 02 дугаар сарын 04-ны өдөр аймгийн Нийтийн Номын Санд боллоо. Тус арга хэмжээнд Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, түүхийн ухааны доктор Обрущанский Борбала, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т. Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, оюунлаг уншигчид, иргэд оролцлоо.
Эрхэмсэг хатагтай, монголч эрдэмтэн Обрущанский Борбала Анна таны цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье. Хүндэтгэсэн: Говьсүмбэр аймгийн Соёл, урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар. Чойр хот. 2026.02.04.






