‼️Баянзүрх сумын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 🐻Хүрэн баавгайн дуудлага ихсэх, айлын малруу дайрч хор хөнөөл учирч амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөлд байдал үүссэн тул арга хэмжээ авах, аймгийн онцгой комисс болон Байгаль орчны газарт агнах зөвшөөрөл хүсэн уламжиллаа. 🐻 Шуурхай баг бүрэлдэхүүн эргүүл хяналт хийх, ард иргэдийг мэдээ мэдээллээр хангах, зөвлөмж хүргүүлэн ажиллах. ⚠️⚠️⚠️ Баавгайтай таарсан тохиолдолд сумын шуурхай багийн дугаар болон багийн даргад нэн тэргүүнд мэдээлэх ⚠️⚠️⚠️ Баавгайд ойртож очихгүй байх, хөөж туухгүй байх ⚠️⚠️⚠️ Насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг ганцаар малд явуулахгүй байх ⚠️⚠️⚠️ Аль болох малаа ой модруу оруулахгүй байх ⚠️⚠️⚠️ Хүнс, малын тэжээл, Шар тос, хог хаягдал зэргийг ил задгай гэрийн ойролцоо хадгалахгүй байх ⚠️⚠️⚠️ Баавгайг шууд буудах, барих зэрэг өөрийгөө эрсдэлд оруулах үйлдлүүдийг хийхгүй байх, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. БАЯНЗҮРХ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС