Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх өнөөдөр “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Хөвсгөл ус суваг” ХХК, “Хөвсгөл эрчим хүч” ХХК-д ажиллаж, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр дулаан, цахилгаан, ус хангамжийн байгууллагуудын засвар үйлчилгээний ажлын явц, нүүрсний нөөц, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Мөн аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар байгууллагуудын албан хаагчдад танилцуулав. Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай дуусгах, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээ болон тоног төхөөрөмжийн найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болголоо