loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БҮТЭЭЛЧ – НАРАН БАГ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Бүтээлч – Наран баг” өдөрлөг 2026 оны 09 сарын 90-ний өдөр Мөрөн сумын 11 дүгээр багийн Баг хөгжлийн төвд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсон, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Мөн хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ төрийн байгууллагуудын мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг иргэдэд нэг дор, газар дээр нь хүргэн ажиллалаа. “Амьдрах орчноо сайжруулж – Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн зорилтын хүрээнд тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, нээлттэй худалдаа зохион байгуулав. Ингэснээр өрхийн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, борлуулалтаа нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн юм. Өдөрлөгт Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Архивын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Хөгжимт драмын театр, “Хөвсгөл эрчим хүч” ХХК, Нэгдсэн дулаанд холбох төслийн нэгж, Өмгөөлөгчдийн холбоо, Мөрөн сумын 10 дугаар цэцэрлэг зэрэг байгууллага оролцлоо. Оролцогч байгууллагууд иргэдэд өөрсдийн чиг үүргийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 111 иргэн төрийн үйлчилгээнд хамрагджээ. Түүнчлэн Ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудад нийгмийн үйлчилгээг ойртуулж, тэдний идэвх оролцоог дэмжих урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээнийг зохион байгуулав. “Бүтээлч – Наран баг” өдөрлөг нь төрийн болон нийгмийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулсан үр өгөөжтэй, олон талт арга хэмжээ боллоо.