Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн ажлыг эрчимжүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, соёл, урлагаар дамжуулан гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, орон нутгийн өв соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Бүтээлч Хөвсгөлчүүд” урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Урлаг, спортын их наадам нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Нэгдүгээр шат: 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд 23 сум 1 тосгонд зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд оролцох шилдэг тамирчид, уран бүтээлчдийг шалгаруулна. Хоёрдугаар шат: 2026 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулагдана. Их наадмын хүрээнд урлагийн 8 төрөл, спортын 8 төрлөөр сум бүрт тэмцээн уралдаан зохион байгуулагдах бөгөөд энэ нь нэрлэсэн жилийн хүрээнд хэрэгжиж буй бүх нийтийг хамарсан томоохон ажил болж байгаа юм. #БүтээлчХөвсгөлчүүд #АмьдрахОрчнооСайжруулж #ӨрхийнҮйлдвэрлэлийгДэмжихЖил