Аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/203 дугаар захирамжаар “Төрийн байгууллагын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын эхлэх цагийг 08:00, ажлын дуусах цагийг 17:00, цайны цагийг 12:00–13:00 байхаар шийдвэрлэсэн энэхүү шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.