loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“ПРО БОНО – 2026” ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2026-05-01

Монголын хуульчдын холбооны санаачилгаар улс орон даяар уламжлал болгон зохион байгуулдаг #Хуульчийн_Про_Боно_Өдөрлөг зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэх, мөн төрийн байгууллагуудын зарим үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. Өдөрлөгийн үеэр иргэд хууль, эрх зүйн асуудлаар мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авах, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарц, боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авах нөхцөл бүрдэж байна.