loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

✅ДЭЛХИЙН ЗӨН ХӨВСГӨЛ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН “ГЭРЭЛ ТҮГЭЭСЭН 19 ЖИЛ” ҮР ДҮНГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

📍Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 1200 зорилтот өрхийн хөгжлийн түвшнийг дээшлүүлэх ажлын хүрээнд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын “Төгсөлтийн аргачлал” техникийн хөтөлбөрийг орон нутагтаа нутагшуулан хамтран ажиллаж байна. 🔰Төрийн үйлчилгээг өрх, иргэнд үзүүлж буй 55 албан хаагчийг хамруулж, гэр бүлийн хөгжлийн түвшинг үнэлэх аргачлалд сурган тус хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж байна. Мөн өрхийн гишүүдийг бүлэг болгон зохион байгуулж тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан гишүүдийнхээ дунд “Дундын хуримтлалын бүлэг”-ийг байгуулаад байна. Үр дүнгийн баяраа тэмдэглэж байгаа Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia байгууллагын хамт олондоо талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье