loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ОЛОН УЛСЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.

2026-06-26

Хөвсгөл аймаг болон АНУ-ын Монтана мужийн Их сургуулийн хамтран хэрэгжүүлдэг “Эгч дүү орнууд” төсөл 2026 онд 28 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус төсөл нь боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл урлаг зэрэг салбарт олон жилийн турш үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн билээ. 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар АНУ-ын Монтана мужийн Их сургуулийн “Эгч дүү орнууд” төслийн багийн төлөөлөгчид болон орон нутгийн зохицуулагч Ж.Мишиг нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хэлэлцэж, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн солилцох, сургалт зохион байгуулах, Дархадын хотгор болон бусад бүс нутгийн экологийн судалгааг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгахаар ярилцав. Мөн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон харилцан итгэлцэл, нөхөрлөлийг улам бэхжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг цаашид хамтран хэрэгжүүлэхээ талууд илэрхийллээ. Энэ удаагийн төслийн багт дотор, эмэгтэйчүүд, хэт авайн оношилгоо болон хавдар судлалын чиглэлийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд Хойд сумдын иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх юм