loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

54 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ.

2026-06-26

Төрийн албан хаагчдын дижитал шилжилтийн үеийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хиймэл оюуныг ажлын бүтээмж, бодлого боловсруулалт, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад үр ашигтай ашиглах чадамжийг хөгжүүлэх зорилгоор “Орчин үеийн дижитал технологи ба хиймэл оюуны хэрэгслүүдийг төрийн албанд үр ашигтай ашиглах нь” богино хугацааны зорилтот сургалтыг Удирдлагын академитай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 54 төрийн албан хаагч танхимаар хамрагдаж, хиймэл оюуны үндсэн ойлголт, төрийн үйлчилгээнд ашиглах практик аргачлал, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, дижитал харилцаа, сошиал медиаг хариуцлагатай ашиглах, цахим орчны ёс зүй, зохиогчийн эрхийн талаарх мэдлэгээ бататгав. Мөн төрийн мэдээллийн системүүд болох ХУР, ДАН, e-Mongolia платформуудын хэрэглээ, cloud технологи, процесс автоматжуулалт, IoT зэрэг орчин үеийн технологийн чиг хандлагыг төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх боломжийг судаллаа. Сургалтын хүрээнд оролцогчид бодит кейс дээр суурилсан дадлага ажил гүйцэтгэж, тайлан, мэдээллийн баримт бичиг, инфографик болон хиймэл оюунд суурилсан контент боловсруулах, байгууллагынхаа дижитал шилжилтийг дэмжих шийдлийн санал бүхий төслийг боловсруулав. Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдын дижитал ур чадварыг бэхжүүлж, кибер аюулгүй байдлын суурь мэдлэгийг төлөвшүүлэх, технологийг зөв, үр ашигтай ашиглах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо