✅НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас урилга гарган жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. ✅2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулах зорилгоор өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. ✅Арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, ЗООНОЗ, Ус цаг уур орчны шинжилгээний төв зэрэг байгууллагууд оролцож өөрийн байгууллагын танилцуулга хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сурталчилан иргэдэд мэдээлэл өгч ажилласан юм. ✅Мөн ЕБС-ийн сурагчдын дунд 3-н төрлийн тэмцээн зохион байгуулан ТАЛАРХАЛ гардуулж, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөртэй хамтран СӨБ, ЕБС-ийн сурагчдад сургалт зохион байгуулахад ашиглагдах "ГАЛ ХҮҮ", "УС ХҮҮ" үлгэрийн баатруудыг танилцуулан мэдээлэл өглөө. ✅Үйл ажиллагааны хүрээнд Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа Гал унтраах тусгай зориулалтын автомашин, техник, хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг танилцуулан гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, 3 үгт хаяг гар утасны апп, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх 20-н төрлийн 700 гаруй тараах материалыг иргэд олон нийтэд тараан заавар зөвлөмж, мэдээлэл өгч, гал унтраагуур ашиглан дөнгөж эх үүсгэвэрлэн гарч буй галыг унтраах дадлага хийгдсэнээр өдөрлөг арга хэмжээ өндөрлөсөн юм.