🔰Аймгийн Засаг даргын зөвлөх Г.Гандэлгэрээр ахлуулсан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хүлээн авах ажлын хэсэг Чандмань-Өндөр суманд ажиллаж, сумын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдалтай газар дээр нь танилцлаа. 🔰Ажлын хэсэг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлийг даван туулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилт болон малчид, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангалтын бодит байдлыг шалгаж хүлээн авлаа. 🔰Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 87 хувьтай байна. Аюулгүй нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн 59 тонн өвс, 51 тонн хүчит тэжээл, 0.09 тонн эрдэс тэжээлээс 32 тонн өвсийг бэлтгэжээ. 🔰Мөн орон нутгийн хөгжлийн сангаас 5.0 сая төгрөгийн санхүүжилтээр хүчит тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. 🔰Малчид, иргэдийн түвшинд 5270 тонн өвс бэлтгэхээс 5453.5 тонн буюу 100 хувийн биелэлттэй байна. 🔰Аймгийн Засаг даргын №04 албан даалгаврын биелэлт 79 хувь, А/465 дугаар захирамжийн биелэлт 85 хувьтай байна.