loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ ХӨВСГӨЛ АЙМАГТ ЯВАГДАЖ БАЙНА

2025-10-10

✅Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна. ✅Уг үзлэгийг Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Туулаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, Төрийн албаны зөвлөлийн Мэдээллийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа нар ажиллаж байгаа юм. ✅Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж, төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт болон ажлын зохион байгуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгнө. ✅Ажлын хэсэг аймгийн Засаг даргын зөвлөх Г.Гандэлгэр, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Машбат болон хэлтсийн дарга нартай уулзаж, улсын үзлэгийн удирдамжийг танилцуулан ажилдаа орлоо.