loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХИЛЧДИЙН ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛ, ХӨГЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-10-10

Аймгийн Засаг даргын "Бүтээлч Хөвсгөлчүүд" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд БНМАУ-ын нэрэмжит, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0319 дүгээр салбарт сургуулийн өмнөх боловсролын орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор дэмжлэг үзүүллээ. Хилчдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 29 нэр төрлийн тоглоом, техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг тус салбарт хүлээлгэн өгөв. Тоног төхөөрөмж, хэрэгслийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн дарга Э.Аззаяа, Архивын хэлтсийн дарга Г.Ням-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Даваадулам, Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Отгончимэг, Х.Цэнд-Аюуш нар гардуулан өглөө. Тус арга хэмжээ нь улсын хил дээр алба хааж буй хилчдийн нийгмийн асуудлыг дэмжих, тэдний гэр бүлийн халамжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих эерэг орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.