🔰Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны ll хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх удирдан явууллаа. Хуралдаанд зөвлөлийн гишүүд 90 хувийн ирцтэйгээр оролцов.
🔰Хуралдааны үеэр хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөлт, бэлтгэл ажлын явцыг танилцуулж, зөвлөлийн гишүүд санал бодлоо илэрхийлэв. Тус ойг 2025 оны 10 дугаар сарын 16–17-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 🔰Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2025 оны 10, 11 дүгээр сарыг “Гэр бүлийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлж хүүхдийн хөгжил, хамгааллын ажлыг эрчимжүүлэх сар” болгон зарлаж, энэ хүрээнд салбарын байгууллагууд тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.