loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ МӨРӨН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Пүрэвдоржийн санаачилгаар гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэл бүхий нөлөөллийн арга хэмжээг бүх суманд үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тус арга хэмжээ Мөрөн суманд үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, төр, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд Мөрөн суманд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд: ✅Байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ✅Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх ✅Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд ажиллах ✅Иргэдэд хууль, эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ✅Орчны аюулгүй байдлын үнэлгээ хийх Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан иргэдтэй хийх уулзалтад аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар оролцож, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Энэхүү хамтын ажиллагаанд суурилсан арга хэмжээ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.