Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжиж буй “Намрын мод тарих өдөр”-ийн нээлт Ширэндэвийн талбайд боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр, аймгийн Байгаль орчны газрын дарга Т.Лхагвадорж, холбогдох байгууллагын төлөөлөл, иргэд оролцов. 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд мод, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа дэлгэж, төрөл, онцлог, арчилгааны талаар иргэдэд мэдээлэл хүргэнэ. Түүнчлэн сурагчдын дунд “АХА”, иргэдийн дунд “Мод нэрлэх” тэмцээн өрнүүлж, анги хамт олон, байгууллагууд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд нэгдлээ. Мөн Түнэл, Алаг-Эрдэнэ, Төмөрбулаг сумдаас түлээний гоожин бичилт хийж, 14 багийн “Мод тарих урамшууллын журам”-д хамрагдах өрхүүдийг нэмэлтээр бүртгэнэ. Өмнө нь урамшуулалд хамрагдсан айл өрхүүд тарьц, суулгацын арчилгаа, хамгаалалтыг тогтмол хийж, шаардлагатай тохиолдолд нөхөн тарилтаар 10 модоо бүрэн ургуулж бойжуулах юм. 🌱 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, анги хамт олныг “Намрын мод тарих өдөр”-т идэвхтэй оролцож, амьдрах орчноо ногооруулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх үйлсэд нэгдэхийг уриалж байна.
