Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Мөрөн сумын Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилтан, суралцагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсрол, сургалтын орчин, сургалтын чанар, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр санал солилцов. Тус коллеж нь барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологи, ойн аж ахуй, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш, ажилтан, суралцагчдын төлөөллийн хамт коллежийн орчинд мод тарилаа.
