loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

🏃‍♂️ “Хоймор нутгийн марафон–2025” 🏃‍♀️

“Энх-Золбоо” сангийн тэргүүн Э.Золбоогийн нэрэмжит “Хоймор нутгийн марафон–2025” бүх нийтийн гүйлт, авто машингүй өдрийн  10,000 алхалт арга хэмжээ өнөөдөр Чингүнжавын талбайд өргөн дэлгэр үргэлжилж байна.
👣 Авто машингүй өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй 10,000 алхалт арга хэмжээнд нийт 29 байгууллагын 475 ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцож байна.🏅 Харин бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнд 700 гаруй тамирчид 11 насны ангиллаар • 🧒 “Өсвөр үеийн аварга шалгаруулах” • 👨‍👩‍👧‍👦 “Бүх нийтийн кросс гүйлт” гэсэн хоёр төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. 🛍 Мөн арга хэмжээний үеэр нутгийн брэнд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, орон нутгийн үйлдвэрлэгчид өөрсдийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж байгаа юм.