loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨХ САРЛАГИЙН ХӨӨВӨР, ОРОН НУТГИЙН ОНЦЛОГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАЗАРЗҮЙН ЗААЛТААР ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх” (ITDM) төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн орон нутгийн үйлдвэрлэгчид болон холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан газарзүйн заалтын эрх зүйн орчин, олон улсын туршлагын талаарх сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Сургалтаар газарзүйн заалтын үндсэн ойлголт, бүртгэлд тавигдах шаардлага, ач холбогдол, үйлдвэрлэгчдийн оролцоо, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, нэр хүндийг хамгаалах боломжийн талаар олон улсын туршлага, сайн жишээнд тулгуурлан мэдээлэл өгч байна.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн онцлог бүтээгдэхүүн болох хөх сарлагийн хөөвөр, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон орон нутгийн бяслагийг газарзүйн заалтад бүртгүүлэх боломжийг судалж байгаа юм. Олон улсын зөвлөх эдгээр бүтээгдэхүүний онцлог шинж чанар, гарал үүсэл, уламжлалт үйлдвэрлэлийн арга, тухайн газар нутагтай холбоотой хүчин зүйлсийг судлан үнэлж, цаашид газарзүйн заалтаар хамгаалуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өгнө.