loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БНСУ-ААС ХӨВСГӨЛ АЙМАГ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

2026-09-11

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Эсмэдэхийн урилгаар БНСУ-ын Ханжин грүппийн аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн Засаг даргатай уулзлаа. Уулзалтаар БНСУ-аас Хөвсгөл аймаг руу шууд нислэг үйлдэх боломж, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Тодруулбал, 2027 оны долоо, наймдугаар сард Korean Air компанийн чартер нислэгийг Хөвсгөл аймаг руу үйлдэх боломжийг ярилцаж, холбогдох судалгаа, тооцоог хийхээр тохиролцлоо