Аймгийн удирдах ажилтны 2026 оны дөрөвдүгээр цугларалт өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд болж байна. Цугларалтаар сумд, агентлаг, байгууллагын удирдлагуудад цаг үеийн мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажилд үүрэг, чиглэл өгөх юм. Энэ үеэр удирдах ажилтнуудад татвар, нийгмийн даатгалын орлогын бүрдүүлэлт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, цаг агаарын төлөв, бэлчээрийн даац, шүлхий өвчний голомтод авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрүүл мэнд, боловсролын салбарын цаг үеийн асуудлын талаар мэдээлэл өгнө.
