“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газраас “Өглөөний дасгалд цаг гаргая” аяныг 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулагдсан “Бүтээлч Хөвсгөлчүүд – 2026” урлаг, спортын их наадмын нээлтийн арга хэмжээнд 1000 гаруй төрийн албан хаагч болон бүжгийн холбоодын төлөөлөл оролцож, нийтийн өглөөний дасгал хийлээ. Энэхүү арга хэмжээ нь иргэд, албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг өдөр тутмын дадал болгоход чиглэсэн бөгөөд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм