🇲🇳📢 Аймгийн Засаг даргын “Бүтээлч-300 өрх”, Мөрөн сумын Засаг даргын "Бүтээлч Мөрөнчүүд" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын хүрээнд тоног төхөөрөмж, тохижилтыг аймаг, сумын ЗДТГ-аас санхүүжүүлсэн хараагүйчүүдийн "Гэрэлт" бариа засал, массажны төв өнөөдөр /2026.11.11/ нээлтээ хийлээ. 📌Тус төвийг бариа заслаар олон улсын түвшинд мэргэшсэн, харааны бэрхшээлтэй 2 иргэн ажиллуулж, иргэдэд үйлчлэх бөгөөд өнөөдрөөс ийнхүү үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлж байгаа юм. Нээлтэд Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн удирдлага, албан хаагчид болон бариачдын гэр бүлийнхэн нь оролцлоо. 📌ХАЯГ: 4 зам, 15-р байр, “Бишрэлт” салон 📞Утас: 98902188
